Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос цувралаар зохион байгуулж буй “Өглөөний уулзалт”-ын өнөөдрийн зочноор Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, зочин хөтлөгчөөр СДМЗХ-ны Дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Батцэцэг нар уригдаж “НЭГ ЦОНХНЫ БОДЛОГО” сэдвээр залуучуудад мэдээлэл өгч, сэдвийн хүрээнд сонирхсон асуултуудад хариулж, нээлттэй ярилцлаа.
Зочин Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, зах зээлийн эдийн засаг бүхий улс болж хөгжихийн хамт гадаад харилцаа хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж, Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байгаа тухайгаа онцлов.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.