70001921
info@nam.mn
Мэдээ

МАН-ын Нарийн Бичгийн дарга Б.Тулга Сүхбаатар аймагт ажиллаа

Админ
2023/03/23

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн ажлын албанаас 21 аймгийн намын хороодын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт 03 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд болж байна. Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Б.Тулга энэ өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаа. 

Уулзалтын зорилго нь 21 аймгийн намын анхан болон дунд шатны байгууллагын удирдлага, намын гишүүд, дэмжигчдэд Монгол Ардын Намаас 2023 онд хийж, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөөг хүргэж, санал бодлыг нь сонсоход чиглэгдэж байна.  

Гуравдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод “Хөдөөгийн сэргэлт” Үндэсний чуулган болсон. Энэхүү арга хэмжээгээр Монгол Улсын Засгийн Газар хөдөөг хөгжүүлэх зорилтоо танилцуулсан. 21 аймгийн удирдлага, аж ахуйн нэгж, иргэдийн 1000 гаруй төлөөлөл оролцсон уг чуулганыг цаг үеэ олсон арга хэмжээ болсныг Сүхбаатар аймгийн гишүүд, дэмжигчид илэрхийлж байлаа. 

“Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор орон нутаг уруу шилжсэн ААН-д 500 хүртэл сая төгрөгийн зээлийг жилийн 1.0 хувийн хүүтэй олгоно. Зээлийн хугацаа 5 жил байх бөгөөд хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр олгож, зээлийн зөрүүг улсын төсвөөс олгох юм. 

Уулзалтаас гарсан санал, санаачилгыг Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлд танилцуулж, холбогдох байгууллагуудад уламжлан, шийдвэрлүүлнэ.







ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.