70001921
info@nam.mn
Мэдээ

МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар Говь-Алтай аймагт ажиллаа

Админ
2023/03/23

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн ажлын албанаас 21 аймгийн намын хороодын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалтаа эхлүүллээ. Энэ өдөр Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар Говь-Алтай аймагт ажиллаж гишүүд, дэмжигчидтэй уулзаж 2023 оны зорилт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Говь-Алтай аймгийн гишүүд, дэмжигчид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Хөдөөгийн сэргэлтийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байлаа. 

Монгол улсын засгийн газраас “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцлийг бүрдүүлэх, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслийг 2021 онд батлуулсан. “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжсэнээр эдийн засгийн өсөлт 6 хувьд хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого 2 дахин нэмэгдэж, ажиллах хүчний оролцоо 65 хувьд хүрнэ. “Шинэ сэргэлтийн бодлого” нь 6 багц асуудалтай бөгөөд үүний нэг нь “Хот Хөдөөгийн Сэргэлт”. 2023 оноос хойш хэрэгжих дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90 хувь, дараагийн гурван жил 50 хувиар тус тус орлогын татвараас хөнгөлнө. 

Орон сууц худалдан авах хамгийн бага хүүтэй зээлийн үйлчилгээ нь жилийн 6.0 хувийн хүүтэй зээл. Тэгвэл “Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд хөдөө орон нутагт орон сууц худалдан авч, тухайн газраа суурьшин амьдрах иргэдэд зориулж жилийн 3,0 хувийн хүүтэй Ипотекийн зээл олгохоор болсон юм. 







ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.