Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын Алба 8 бүлэг болон хуваагдаж 21 аймаг дахь намын анхан шатны байгууллагын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж Жендэрийн тэгш эрхийг хэрхэн бий болгох, Авлига албан тушаалын хэрэгтэй яаж тэмцэх тухай мэдээллийг өгөхийн зэрэгцээ “Цахим нам-2.0” хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулж байна.
2017 онд Монгол Ардын Нам 28 дугаар Их хурлаараа "ЦАХИМ НАМ" болох зорилт дэвшүүлсэн. Зорилтын хүрээнд гишүүнчлэлийн бүртгэлийг цахимд шилжүүлэх, намын үйл ажиллагаанд цахим шилжилтийг нэвтрүүлэх үйл ажиллагаа эрчимжсэн. Цахим нам болохын тулд юуны өмнө “Цааснаас цахимд шилжих” зорилго бүхий “Цахим нам 1.0” хөтөлбөрийг хэрэгжүүлж, намын гишүүдийн бүртгэлийг нэг бүрчлэн цахимжуулахаас эхний алхам хийгдсэн юм. Цахим шилжилтийн эхний үе амжилттай хэрэгжсэн бөгөөд 2022 оны 10-р сараас “Цахим Нам 2.0” буюу цахим шилжилтийн 2 дугаар үе албан ёсоор эхэлсэн юм.
Цахим нам болох зорилт бол нэг намын асуудал биш юм. Цахим нам болох зорилт бол энэ цагийн зүй ёсны шаардлага, ирэх зууны шинэ дуудлага юм. Хүн төрөлхтөн компьютерийн хөгжлийн “5 дахь хувьсал” блокчэйн технологийг амьдралдаа идэвхтэй нэвтрүүлж байхад улс төрийн намууд үүнтэй хөл нийлүүлэн алхах учиртай. Нам болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн нь иргэдэд учирч байсан олон хүндрэлийг арилгасан юм. Цаасаар дамжсан хүнд суртал үгүй болж, иргэдийн халаасан дахь мөнгийг хэмнэгдэх орчин бүрдсэн гэдэгтэй иргэд санал нэг байна.
Уулзалтаас гарсан санал, санаачлагыг Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлд танилцуулж, холбогдох байгууллагуудад уламжлан, шийдвэрлүүлэх юм. Намын гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт 03 дугаар сарын 20-26-ны өдрийг дуустал хугацаанд үргэлжилнэ.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.