70001921
info@nam.mn
Мэдээ

Баян-Өлгий аймгийн СДМОХ-оос “S300 ур чадвараа хөгжүүлэх цогц сургалт”-ыг зохион байгууллаа

Админ
2023/03/22

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбоо оюутнуудад ур чадвараа хөгжүүлэх сургалтыг тогтмол явуулж ирсэн. Баян-Өлгий аймгийн Социал Демократ Монголын Оюутны Холбооноос Наурызын баярыг угтан “S300 Ур чадвараа хөгжүүлэх цогц сургалт”-ыг 5 өдөр амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад Баян-Өлгий аймгийн 380 гаруй оюутан хамрагдсан юм.

03 дугаар сарын 13-17-ны хооронд явагдсан уг сургалт нь Социал Демократ үзэл баримтлал, Хувь хүний хөгжил, Байгаль экологи, Тэтгэлэг, Багийн үнэ цэнэ, Манлайлал гэсэн үндсэн зургаан сэдвийн хүрээнд явагдсан юм. 

“S300 Ур чадвараа хөгжүүлэх цогц сургалт”-ын төгсөгч оюутнууд ирэх долоо хоногт цусаа хандивлах санаачилга гаргаж нийгэмдээ эерэг давлагаа түгээхээр боллоо.  




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.