70001921
info@nam.mn
Мэдээ

ШИНЭ МЯНГАНЫ ЗАЛУУСТ ШИЙДЭЛ БИЙ

Админ
2023/03/22

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбоо 02 дугаар сарын 12-17ны өдрүүдэд 12 их, дээд сургуулийн 1000 гаруй оюутнуудтай уулзаж тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг судлах зорилгоор хэлэлцүүлэг хийхийн зэрэгцээ 1000 гаруй оюутнаас цахим санал асуулга авсан юм. Хэлэлцүүлэг, цахим санал асуулга, судалгааны үр дүнд шийдвэрлэвэл зохих дараах 10 асуудлыг тодорхойлон гаргалаа. 

Асуудал:

1.U-Money картын зорчих эрхийн хүрэлцээ, захиалгын процесс

2.Анги танхим, номын сангийн хүрэлцээ, цагийн хуваарь

3.Оюутан цэрэг хөтөлбөрийн хүртээмж

4.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

5.Боловсролын зээлийн сангийн хүртээмж

6.Багшийн ёс зүй, ур чадвар

7.Эрүүл мэндийн даатгал, үзлэг шинжилгээ /Эрт илрүүлэг/

8.Дотуур байрны орчин, нөхцөл

9.Сайн дурын ажлыг кредит тооцох, баталгаажуулах

10.Оюутанд зориулсан хөнгөлөлт, урамшуулал ба төрийн үйлчилгээ

Оюутан, залууст тулгамдаж буй эдгээр асуудлуудыг судлаад орхих бус шийдэл хайж, шийдвэр гаргах түвшинд хүргэж шийдвэрлүүлэх нь Социал Демократ Монголын Оюутны Холбооны эрхэм үүрэг. Ийм ч учраас Монгол Улсын Ерөнхий сайд болон салбарын сайд нар, холбогдох газрын дарга, албан байгууллагуудтай 20 гаруй удаагийн уулзалт хийж дараах шийдлийн саналуудыг гаргажээ. 

Шийдэл:

1. E-Mongolia платформ дээр E-Student оюутан танд цэс болон оюутны цахим картыг үүсгэхээр болжээ. Ингэснээр оюутан залуус Төрийн болон бусад үйлчилгээ, тодорхойлолт авах, оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл хийх, оюутны автобусны картын захиалга хийх, шударга бус үйлдлийг мэдээллэх шүгэл үлээгч оюутан, мэдээ мэдээлэл авах боломжтой болох юм.

2. Оюутан цэргийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. 2023 онд “Оюутан цэрэг” хөтөлбөрт 160 оюутан хамруулах төсөв батлагдсан байна. Гэвч өнөөдөр 1300 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт бүртгүүлсэн байгаа учир 840 оюутанг нэмж хамруулах

3. U-Money картын зорчих эрхийг нэмэгдүүлэх, захиалгыг хөнгөвчлөх. Энэ хүрээнд оюутны зорчих эрхийн төлбөрийг 50 хувь хөнгөвчлөх, E-Student дамжуулан цахимаар карт захиалга хийх, Дотуур байрны оюутнуудад карт авах боломжийг үүсгэх

4. Оюутны сайн дурын ажлыг кредит тооцож баталгаажуулах. Оюутны 120 кредитээс 2-3 кредитийг сайн дурын ажлаар баталгаажуулах

5. Боловсролын зээлийн сангийн хүртээмжийг нэмэгдүүлж тэргүүлэх, эрэлттэй мэргэжил гэж хуваан зээл олгох

6. Сургуулиудын номын санг зөвхөн шалгалтын үед 24 цагаар ажиллуулах

7. Эрт илрүүлэгт оюутан, залуусыг хамрагдахад эрүүл мэндийн даатгал төлсөн эсэх үл хамаарах

8. Цахим оюутны картаа ашиглан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад үйлчлүүлэхэд хөнгөлөлт урамшуулал эдлэх гэсэн 8 шийдлийн саналыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлээд байна.






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.