Их Британийн эрх баригчид Украины тал руу “Челленджер II” танкны хамт, уран агуулсан хуяг нэвтлэгч сум нийлүүлэх болсонтой холбогдуулан ОХУ-ын зүгээс анхааруулга өгчээ.
Тодруулбал, Их Британи Украинд нэн шаардлагатай байгаа уран агуулсан хуяг нэвтлэгч танкны сум нийлүүлбэл ОХУ-ын зүгээс хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй болно гэжээ.
Харин Их Британийн Батлан хамгаалах яамны сайд Аннабел Голди "Челленджер II" байлдааны танкны хамт Украинд илгээж буй цэргийн тусламжийн багцын нэг хэсэгт уран агуулсан хуяг нэвтлэгч сум байгааг мэдэгдэлдээ дурдсан нь дээрх асуудлыг улам хурцатгажээ.
Энэхүү сумны давуу тал нь цөмийн зэвсэг хийхэд гол түүхий эд болдог уран агуулдаг учраас танкны хуяг нэвтлэх суманд ашиглахад тохиромжтой, гангаар хийгдсэн бүтцийг амархан нэвтэрдэг байна.
Харин НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс тус сумыг "химийн болон цацрагийн хортой хүнд металл" гэж тодорхойлсон.
Мөн Их Британийн Хатан хааны танкны командлагч асан Хамиш де Бреттон-Гордон хэлэхдээ, "Их Британи Украин руу цөмийн материал илгээж байна гэсэн мэдэгдэл нь Путины байр суурь юм, энэхүү уран агуулсан сумыг байлдааны ажиллагаанд нийтлэг хэрэглэдэг" гэжээ.
Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2023/3/22/putin-warns-uk-over-depleted-uranium-tank-shells-for-ukraine
Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.