70001921
info@nam.mn
Мэдээ

МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаа

Админ
2023/03/22

Гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн ажлын алба 21 аймагт нэгэн зэрэг ажиллаж байна. Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа 03-р сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт, 03-р сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум болон Мандал суманд ажиллаа. 

Энэ өдөр Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа Сэлэнгэ аймгийн Мандал сумын Монгол Ардын Намын хорооны удирдлага болон дэргэдэх ТББ-уудын удирдлага, гишүүд, дэмжигчдэд Монгол Ардын Намаас 2023 онд хийж, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөөг танилцуулж, оролцогчдын санал бодлыг нь сонссон юм. 

Уулзалтын үеэр намын гишүүд дэмжигчид ахмадын тэтгэврийн зөрүүг арилгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд рүү чиглэсэн төрийн бодлого, хүртээмж орон нутаг сумдад алга байгааг, эрт илрүүлгийн хугацааг сунгах боломж, улс төрийн албан хаагч, багийн дарга нарын цалин хөлсний буруу бодлого, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн хир бодитой байгаа зэрэг олон чухал асуудлыг хөндөн ярилцлаа. 

Иргэдийн хувьд хөдөө орон нутгийг хөгжүүлэх “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулганыг байгуулж, орон нутгийн хөгжил рүү анхаарч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Тэд Сэлэнгэ аймгийн хүн амыг 20% нэмэгдүүлэх үүрэг даалгаврын хүрээнд шилжин ирэх иргэдийнхээ ажлын байрыг хэрхэн хангах бодлого барьж байгааг, хүнсний ногоо тариалалт, мал аж ахуйн бүтээгдэхүүнээ хэрхэн экспортод гаргах бодлого байгаа эсэхийг тодруулж асуулаа. 

Мөн МАН-ын дэргэдэх Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх, сумдын салбар зөвлөл рүүгээ чиглэх шаардлага байгааг онцолж байсан юм.






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.