70001921
info@nam.mn
Мэдээ

МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар Баянхонгор аймагт ажиллаа

Админ
2023/03/22

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн ажлын албанаас 21 аймгийн намын хороодын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт үргэлжилж байна. Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар Баянхонгор аймагт ажиллаа.  

Монгол Ардын Нам Монгол улсын анхны улс төрийн хүчин. Ийм ч учраас зөв бодлого, зөв шийдлийн анхдагч байсаар ирсэн. Монгол Хүний эрх, эрх чөлөөний хамгаалах асуудал нь 102 жилийн түүхтэй Монгол Ардын Намын нэн түрүүний ажил. Хүний эрх зөрчигдсөн 800 гаруй зүйл заалтыг хуульчдын багаар тодорхой болгуулсаны зэрэгцээ, эмэгтэйчүүд жендэрийн тэгш эрхийг хангах үндэсний хэмжээний томоохон хэлэлцүүлгийг улс төрийн намуудаас анх удаа өнгөрсөн жил зохион байгуулсан билээ. 

Санал солилцсон уулзалтын үеэр Баянхонгор аймгийн гишүүд, дэмжигчид орон нутгийнхаа Боловсрол болон Эрүүл мэнд, Байгаль Орчин, Аялал жуулчлал, Дэд бүтцийн салбарын тулгамдсан асуудлыг хэлж тодорхой асуудлууд дээр санал бодлоо солилцлоо. Мөн уулзалтын үеэр намын гишүүд тэр дундаа удирдах албан тушаал дээр ажиллаж байгаа гишүүдийн ёс зүйн хариуцлагыг илүү сайжруулахад анхаарах хэрэгтэйг хэлж байлаа. 

Уулзалтаас гарсан санал, санаачлагыг Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлд танилцуулж, холбогдох байгууллагуудад уламжлан, шийдвэрлүүлэх юм. Намын гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт 03 дугаар сарын 20-26-ны өдрийг дуустал хугацаанд үргэлжилнэ.  

Гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар Говь-Алтай аймагт ажиллана. 





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.