70001921
info@nam.mn
Мэдээ

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд Дорноговь аймагт ажиллаж байна

Админ
2023/03/21

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн ажлын албанаас 21 аймгийн намын хороодын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт үргэлжилж байна. Өчигдөр Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд Говьсүмбэр аймагт ажилласан бол өнөөдөр Дорноговь аймагт ажиллалаа

Монгол Ардын Нам Монгол улсын анхны улс төрийн хүчин. Ийм ч учраас зөв бодлого, зөв шийдлийн анхдагч байсаар ирсэн. Монгол Хүний эрх, эрх чөлөөний хамгаалах асуудал нь 102 жилийн түүхтэй Монгол Ардын Намын нэн түрүүний ажил. Хүний эрх зөрчигдсөн 800 гаруй зүйл заалтыг хуульчдын багаар тодорхой болгуулсны зэрэгцээ, эмэгтэйчүүд жендэрийн тэгш эрхийг хангах үндэсний хэмжээний томоохон хэлэлцүүлгийг улс төрийн намуудаас анх удаа өнгөрсөн жил зохион байгуулсан билээ. Эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангахад онцгой анхаарч байгаад намын нийт удирдлагад талархалтай байлаа. 

Цаасаар дамжсан хүнд суртлыг арилгаж төрийн бүх үйлчилгээ болон намын үйл ажиллагааг бүрэн цахим хэлбэрт шилжүүлсэн нь намын анхан болон дунд шатны байгууллагын гишүүд, нийт иргэдэд өгөөжөө өгч байгааг гишүүд, дэмжигчид хэлж байлаа. 

Уулзалтаас гарсан санал, санаачилгыг Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлд танилцуулж, холбогдох байгууллагуудад уламжлан, шийдвэрлүүлэх юм. Намын гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт 03 дугаар сарын 20-26-ны өдрийг дуустал хугацаанд үргэлжилнэ. Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд маргааш Замын-Үүдэд ажиллана. 







ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.