70001921
info@nam.mn
Мэдээ

МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиллаа

Админ
2023/03/21

Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хорооны анхан, дунд шатны байгууллага болон дэргэдэх Төрийн Бус Байгууллагуудын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй уулзаж Монгол Ардын Намаас 2023 онд хийж, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөөг танилцуулж, оролцогчдын санал бодлыг нь сонслоо. 

Иргэдийн хувьд хөдөө орон нутгийг хөгжүүлэх “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулганыг зохион байгуулсанд талархалтай хандаж байгаагаа илэрхийллээ. Мөн үүнээс гадна намын дэргэдэх Төрийн бус байгууллагын дэргэд Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэд, Залуучуудын клуб байгуулах асуудалд дэмжлэг үзүүлэхийг Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяагаас хүслээ. 

Мөн хүүхдийн мөнгөний олголтыг тэгш хуваарилах, орон нутгийн бизнес эрхлэгчидтэй Монгол Ардын Нам хамтарч ажиллах, сумдад шаардлагатай байгаа мэргэжлийн боловсон хүчин, намынхаа залуу үеийг орон нутагт бэлдэх зэргийг Монгол Ардын Нам бодлогын түвшинд хийж хэрэгжүүлэх цаг болсныг ч онцлон хэлж байсан юм. 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт, чөлөөт бүсийн асуудал зогсонги байдалд орсон байгааг яаралтай урагшлуулах, Монгол Улсын анхны төр захиргааны байр, анхны банк байгуулагдаж байсан түүхт газруудаа анхааралдаа авахыг Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид намын удирдлагуудаас хүслээ.

Дашрамд дурдахад 2022 оны Улсын тэргүүний намын анхан шатны байгууллагаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын МАН-ын хороо шалгарсан бөгөөд энэхүү шагналыг өнөөдөр гардуулж өгсөн юм. 





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.