Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга О.Батнайрамдал өчигдөр Өмнөговь аймагт ажилласан бол өнөөдөр Дундговь аймгийн Монгол Ардын Намын хорооны гишүүд дэмжигчтэй уулзлаа.
Дундговь аймгийн гишүүд, дэмжигчдийн хувьд Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд аймаг орон нутаг, иргэн бүрийн үүрэг оролцоо чухал. Хөдөө орон нутагт Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас ажиллаж намын анхан болон дунд шатанд “Шинэ Сэргэлтийн Бодлого”-ын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаа явдалд мөн талархаж байгаагаа илэрхийлж байлаа.
Дашрамд дурдахад Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг амжилттай хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин өснө. Мөн үүнээс гадна эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитоор хэрэгжих суурь нөхцөл бүрдэх юм.
Уулзалтын үеэр Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны 102 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан 2022 оны “Үр бүтээлтэй намын байгууллага”-аар шалгарсан Дундговь аймгийн МАН-ны хорооны шагналыг гардуулж өглөө. Мөн улсын Тэргүүний намын анхан шатны байгууллагаар шалгарсан Дундговь аймгийн Сайнцагаан сумын МАН-ын хорооны 3 дугаар үүрийн шагналыг гардууллаа.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.