АНУ болон Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ) сүүлийн 5 жилийн хугацаанд дахь хамгийн том хамтарсан цэргийн сургуулилтаа эхлэхээс хэдхэн цагийн өмнө Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улс (БНАСАУ) шумбагч онгоцноос тив алгасагч хоёр далавчит пуужин харважээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун хэд хэдэн зэвсгийн туршилтад биечлэн байлцаж, хянан цэргүүддээ дайсны довтолгоог түргэн хугацаанд няцааж, хариу цохилт хийхэд бэлэн байх тушаал өгсний дараахан пуужин харвасан байна.
Тус сургуулилт нь дор хаяж 10 хоног үргэлжлэх бөгөөд БНАСАУ-ын зүгээс цөмийн аюул заналхийлж байгаа энэ үед аюулгүй байдалдаа анхаарал хандуулна гэж БНСУ болон АНУ-ын зэвсэгт хүчнийхэн мэдэгдэв.
Харин олон улсын шинжээчид дээрх үйл явдлыг “БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун өөрийн улсыг цөмийн гүрэн гэдгийг дахин баталгаажуулж, тус улсын эдийн засагт дарамт үзүүлж буй олон улсын хориг арга хэмжээг цуцлуулахаар АНУ-д шахалт үзүүлж буй арга хэмжээ гэж дүгнэж байна.
Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2023/3/13/n-korea-conducts-new-weapons-tests-us-s-korea-start-drills
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.