Финландын Социал демократ нам нь 1899 онд байгуулагдсан улс төрийн арвин баялаг туршлагатай улс төрийн хүчин юм. 1950-иад оноос намын дотоод шинэчлэлийг цогц байдлаар шат дараатай явуулж ирсний үр дүнд 2007 оноос эхлэн Финландын улс төрийн тавцанд чухал байр суурийг эзэлж, парламентын ээлжит сонгууль бүрээр олонхын суудлыг авдаг бодлогын түвшний улс төрийн хүчин болж хөгжиж чаджээ.
Тус намын удирдлагч Сан Марина: “Энэ удаагийн парламентын сонгууль манай намын хувьд томоохон сорилт болно. Гэвч бүх нийтийн боловсролыг улам чанартай, тэгш, хүртээмжтэй болгох, ажилчдын эрх ашгийг хамгаалах, тэдний насан туршийн хөгжиж боловсрох боломжийг нэмэгдүүлэх зэргийг чухалчилж байна. Үүний зэрэгцээ алс хэтдээ тохиолдож болохуйц эдийн засгийн хямралаас сэргийлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний (гурил, будаа, мах, хүнсний ногоо) үнийг тогтвортой байлгах нь чухал байна. Энэ бүхэн Финландын социал демократ намын оролцоогүйгээр хэрэгжих боломжгүй гэдгийг цохон” тэмдэглэжээ. Иймээс өөрсдийн үнэт зүйлс, дэвшилтэт бодлогын зарчмын хүрээнд дараах 6 түвшний мөрийн хөтөлбөрийг боловсруулан 2023 оны парламентын сонгуульд оролцохоор бэлтгэж байна. Үүнд:
Чанартай боловсрол
- Бага насны хүүхэд бүрд өндөр чанартай, үнэ төлбөргүй боловсрол олгох, дэмжлэг үзүүлэх;
- Парламентын боловсролыг бүх нийтэд олгох цогц сургууль байгуулах;
- 2030 онд залуучуудын 60 гаруй хувь нь дээд боловсрол эзэмшүүлэх;
- Боловсролын салбарын багш, ажилтны нийгмийн хангамжийг цогцоор нь шийдвэрлэх;
- Ажил мэргэжлээ өөрчилж буй хүмүүст бие даан суралцахад нь дэмжлэг үзүүлэх.
Ажиллаж амьдрах илүү дээр орчин нөхцөл
- Хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг сайжруулах, ажиллах хүчний хомсдолыг зохицуулж, цагаачдыг дэмжих;
- Ялгаварлан гадуурхахаас урьдчилан сэргийлэх, гэр бүлд илүү ээлтэй ажиллах амьдрах орчныг бүрдүүлж, цалинг нэмэгдүүлж, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах;
- Цалин хөлс дутуу олгох явдлыг таслан зогсоож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах.
Эв санааны нэгдлийг бэхжүүлэх
- Иргэдийн оролцоог дэмжих, нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах;
- Эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй болгож, олон төрөл болгох (Өрхийн Эрүүл Мэндийн төв);
- Амны хөндийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, олон нийтэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх;
- Иргэний нийгмийн байгууллагыг дэмжих, тэдний үйл ажиллагаа, боловсон хүчнийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх.
Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах
- Чулуужсан нүүрснээс татгалзаж, нүүрстөрөгчийн ялгаруулалтын хэмжээг бууруулж, дээрх бодлогын өөрчлөлтөд хүн амыг бэлтгэх;
- Устах аюултай биологийн төрөл зүйлсийг хамгаалж, байгаль орчинд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлсийг бууруулах;
- Байгалийн тухай хууль тогтоомжийг шинэчлэн найруулж батлуулах;
- Улсын ойн сангийн нөөцийг зөв зохистой удирдан зохион байгуулж, Ойн тухай хуулийг шинэчилж, уур амьсгал, биологийн олон янз байдлын тулгамдсан асуудлыг тогтвортой шийдвэрлэх.
Аюулгүй байдлын төлөөх хамтын ажиллагааг бэхжүүлэх нь
- Олон улсын харилцааны дэг журмыг сахин хамгаалж, ардчиллыг эрхэмлэж буй олон улсын байгууллагуудтай харилцаагаа бэхжүүлэх;
- Дэлхийн хаана ч хүний эрх, олон улсын конвенцыг хүндэтгэдэг соёлыг төлөвшүүлэхэд анхаарах;
- Хууль бус, харгис хэрцгий халдлагын түрэмгийлэлд өртөж буй Украины ард иргэдийг дэмжих;
- НАТО-гийн гишүүний хувьд идэвхтэй, бүтээлч үүрэг гүйцэтгэж, Финландын батлан хамгаалах хүчнийг найдвартай, орчин үеийн, хангалттай зэр зэвсэг, болон бусад нөөцөөр бүрэн хангах;
- Улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх үүднээс ирээдүйд учирч болохуйц гадны бүхий л эрсдэл, дайралтад үндэсний хэмжээнд бэлэн байх;
- Финланд улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 0,7% аар өсгөх;
- Европын Холбоог улам батжин бэхжүүлэхэд идэвхтэй оролцох;
Эдийн засгийн өсөлтийг 2%-ийн түвшинд тогтвортой байлгах.
- Нийгмийн хамгийн эмзэг бүлгийг хамгаалж, бэхжүүлж, татвар, эдийн засгийн суурь дүрэм, татаасны хувьд нийгэмд хүн бүрд тэгш хандсан шударга эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх;
- Баялгийн сангийн хөрөнгө оруулалтыг боловсролын салбар луу чиглүүлж, түлхүү хөрөнгө оруулалт хийх;
- Иргэдийн цалин хөлсний хангамжийг дээшлүүлж, худалдан авах чадварыг улам сайжруулах;
- Нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан болгож, ажилтан болон ажил олгогчийн эрх ашгийн тэнцвэртэй байдлыг хангах.
ЭХ СУРВАЛЖ: https://www.sdp.fi/en/parliamentary-election-2023/election-programme/