70001921
info@nam.mn
Мэдээ

МАН-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ТУЛГА ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМЫН ГИШҮҮД, ДЭМЖИГЧИДТЭЙ УУЛЗАВ

Админ
2023/03/20

Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Б.Тулгаар ахлуулсан баг өнөөдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Монгол Ардын Намын хорооны гишүүд, дэмжигчтэй уулзалт хийлээ. Уулзалтад Хэнтий аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга, дэд дарга, Бор-Өндөр сумын Монгол Ардын Намын хорооны удирдлага, гишүүд дэмжигчид гэсэн 80 гаруй хүн оролцлоо.  

Уулзалтын үеэр “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг төрийн анхан шатны байгууллагуудын удирдлагуудад илүү дэлгэрэнгүй ойлголт өгөх, нүүрсний хулгайн асуудлыг шийдэж улсын төсөв, орон нутгийн төсөвт хулгайд алдагдсан мөнгийг буцааж төвлөрүүлэх талаар саналаа хэлж байсан юм. 

Монгол Ардын нам Монгол улсын ууган улс төрийн хүчин. Тиймээс хүний эрхийг хамгаалах чиглэл дээр зөв бодлого, шийдлийн түүчээлэгч байх учиртай. Хүний эрхийг зөрчиж байгаа 318 хуулийн 800 гаруй зүйл заалтыг мэргэжлийн хуульчдын багаар хэлэлцүүлэн тодорхой болгуулж УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн, Эмэгтэйчүүд болон жендэрийн тэгш эрхийг хангах үндэсний хэмжээний томоохон хэлэлцүүлэг зохион байгуулсан, Цаасаар дамжсан хүнд суртлыг арилгаж төрийн бүх үйлчилгээг Цахим хэлбэрт шилжүүлж эхэлсэн нь намын анхан шатны байгууллагын гишүүд, дэмжигчдийн талархлыг хүлээж байна.







ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.