70001921
info@nam.mn
Мэдээ

МАН-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ЧУЛУУНЗАГД ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Админ
2023/03/20

2022 оны 09 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүд, Удирдах зөвлөлийн Ажлын Албаны гишүүд нийслэлийн 9 дүүргийн иргэд, намын гишүүд, дэмжигчидтэй уулзаж тэдний санал бодлыг сонссон. Тэгвэл өнөөдөр Монгол улсын 21 аймгийн иргэд, намын гишүүд дэмжигчидтэй уулзаж байна. 

Өнөөдөр Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд даргаар ахлуулсан баг Говьсүмбэр аймагт ажиллалаа. Эрх баригч намын бодлого, шийдвэр нь эцэстээ төрийн үйл хэрэг болдог. Тийм ч учраас Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын Албанаас 8 багт хуваагдаж, Монгол Ардын Намаас 2023 онд хийж, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөөг намын анхан, дунд шатны байгууллага болон дэргэдэх ТББ-уудын удирдлага, гишүүд, дэмжигчдэд хүргэж, санал бодлыг нь сонсож байна. Уулзалтаас гарсан санал, санаачлагыг Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлд танилцуулж, холбогдох байгууллагуудад уламжлан, шийдвэрлүүлэх юм.

Мөн энэхүү уулзалтын үеэр Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зарим онцлог үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй танилцуулсан юм. Говьсүмбэр аймагт болсон энэхүү уулзалтад 100 гаруй гишүүд, дэмжигчид, иргэд оролцлоо. 

Иргэдийн хувьд Засгийн газрын хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Үүнээс “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн асуудлыг илүүтэй ихээр дэмжиж байна. Маргааш Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Ц.Чулуунзагд маргааш Дорноговь аймагт ажиллана. 






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.