70001921
info@nam.mn
Мэдээ

ХБНГУ-Д УЛС ТӨРИЙН НАМУУДЫН САНХҮҮЖИЛТИЙН 40 ХҮРТЭЛ ХУВИЙГ ТӨСВӨӨС ОЛГОДОГ

Админ
2023/03/20

Дэлхийн улс төрийн тогтолцооны онцлогоос харахад парламентын засаглал илүү түгээмэл байдаг. Парламентын засаглалын онцлог нь тухайн улс төрийн хүчин нь авлига, хээл хахуулиас ангид, нийгмийн өмнө тодорхой үүрэг хүлээдэг. Энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэх олны анхаарал татсан нэг асуудал бол Улс төрийн намын тухай хууль буюу улс төрийн намын санхүүжилтийн тухай асуудал. Энэ хуульд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын ямар сайн талыг тусгах боломж байгаа талаар хэлэлцлээ.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын элчин сайдын яам, Фридрих Эбертийн сан, Хамбургийн Хелмут Шмидтийн Их сургууль хамтран “Сонгуулийн тогтолцоо ба Намын санхүүжилт: Монгол улсад тохирох боломжит хувилбар” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүд, улс төрийн намын удирдлага төлөөлөл, хуульч судлаачид, их дээд сургуулийн багш эрдэмтэд оролцлоо.

Ардчиллын зарчмыг хэрэгжүүлэхэд улс төрийн намын хараат бус байдал маш чухал. Тиймээс ХБНГУ-д улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлдэг. Мэдээж 100 хувь биш тодорхой хэмжээний санхүүжилтийг олгодог. Харин улс төрийн нам нь эргээд тодорхой хугацааны эцэст тайлангаа гаргаж өгдөг. Хамгийн гол нь ХБНГУ-д нийт иргэд нь улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэхийг зөв гэж хүлээж авдаг байна.

Монгол улсад улс төрийн намын тухай хууль болон улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг хэлэлцэхдээ ХБНГУ-ын туршлагыг судлах нь чухал гэж судлаачид үзэж байна.

Улс төрийн намуудын санхүүжилтийг шилэн болгох ёстой гэж улс төрчид, судлаачид байнга ярьж бичдэг ч ажил хэрэг болдоггүй. Сүүлийн жилүүдэд хамгийн их авлигад идэгдсэн байгууллагаар улс төрийн нам нэрлэгдэх болсон. Тиймээс энэхүү хэлэлцүүлэг нь цаг үетэйгээ шууд холбогдож үр дүнгээ өгөх арга хэмжээ гэж улс төрчид болон судлаачид үзэж байна.

Монгол улсад өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал, Сонгуулийн тогтолцоог өөрчлөх эсэх асуудал олон нийтийн анхаарлыг төвд байгаа. Энэхүү арга хэмжээний бас нэг сэдэв нь ч сонгуулийн тогтолцооны тухай асуудал байлаа.

Монгол улс өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд парламентын 8 удаагийн сонгууль зохион явуулсан бөгөөд ганцхан удаа буюу 2012 онд холимог тогтолцоогоор сонгууль явуулж, Ардчилсан намаас 31, Монгол Ардын намаас 25, ИЗНН-аас 2, “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ээс 11, бие даан 3 хүн тус тус сонгогдож байсан юм. Нэг үгээр хэлбэл 2012 онд холимог тогтолцоогоор болсон сонгуулийн үр дүнд нам, эвсэл, бие даагчид гээд байж болох бүхий л төлөөлөл багтсан парламент бүрдэж байв. 




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.