Өнөөдөр Монгол Ардын Намын Намын Байгуулалтын Газрын дарга Б.Пүрэвдагваар ахлуулсан баг Орхон аймагт ажиллаж гишүүд, дэмжигчдэд тодорхой мэдээлэл өгсний зэрэгцээ тэдний санал бодлыг сонслоо. Уулзалтад Орхон аймгийн баг, үүрийн дарга нар болон намын гишүүд, дэмжигчид гээд нийт 100 гаруй хүн оролцлоо. Гишүүд дэмжигчдийн зүгээс залуусыг ажлын байраар хангах, нийгэмд залуусын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарахыг хүсэж байлаа.
Уулзалтын зорилго нь 21 аймгийн намын анхан болон дунд шатны байгууллагын удирдлага, намын гишүүд, дэмжигчдэд Монгол Ардын Намаас 2023 онд хийж, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөөг хүргэж, санал бодлыг нь сонсоход чиглэгдэж байна. Уулзалтын үеэр Орхон аймгийн Жаргалант сум улсын тэргүүний намын анхан шатны байгууллагаар тодорч өргөмжлөл хүртсэн юм.
Уулзалтаас гарсан санал, санаачлагыг Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлд танилцуулж, холбогдох байгууллагуудад уламжлан, шийдвэрлүүлэх юм. Намын гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт 03 дугаар сарын 20-ноос 03 дугаар ын 26-ны өдрийг дуустал хугацаанд үргэлжилнэ.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.