70001921
info@nam.mn
Мэдээ

МАН-ЫН БАГА ХУРЛЫН II ХУРАЛДААН ЦАХИМААР ЭХЭЛЛЭЭ

Админ
2022/12/30

МАН-ын дүрэмд “МАН-ын Бага хурал жилд нэгээс доошгүй удаа хуралдана” гэсэн заалт бий. Энэ дүрмийн заалтын дагуу өнөөдөр буюу арван хоёрдугаар сарын 30-ны өдөр МАН-ын Бага хурал улс орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Хуралд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон Бага хурлын гишүүн нийт 354 хүн оролцож байгаа юм. МАН-ын Бага хурлын II хуралдааныг нээж МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

Бага хурлын II хуралдааны даргаар Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, орлогч даргаар Удирдах зөвлөлийн гишүүн Г. Золзаяа, баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарыг гишүүдийн 100 хувийн саналаар сонгон тооллогын комиссын гишүүдийг баталлаа. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бага хурлын гишүүдэд МАН-ын 30 дугаар Их хурлаас баталсан 15-р тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.

МАН-ын 30 дугаар Их хурлаас баталсан 15-р тогтоолд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлэх, эрх зүйн хувьсгал, хүний эрхийг хангах, авлигатай тэмцэх, эрх зүйн орчныг сайжруулах, ажлыг эрчимжүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд ард түмний засаглах эрхийг хангасан, олон намын тогтолцоот парламент ёсыг төгөлдөржүүлэх, хууль эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийх, иргэд олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсний үндсэн дээр өөрчлөлт шинэчлэлт хийх ажлыг эрчимжүүлэхийг УИХ дахь МАН-ын бүлэг, МАН-ын Удирдах зөвлөлд даалгасан юм.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.