70001921
info@nam.mn
Мэдээ

“Шинэ зуун-дэвшилтэт бодлого” сургалтын нээлт Дундговь аймагт боллоо

Админ
2022/11/07

2021 оны арванхоёрдугаар сарын 6,7-ны өдрүүдэд МАН-ын 30 дугаар Их хурлаа хийж, Социал Демократ үзэл баримтлалтай нам болохоо зарлан тодотгосон. Мөн “Шинэ зуун-Дэвшилтэд бодлого” 5 чиглэл, 25 зүйл бүхий намын хөтөлбөрийг шинэчлэн баталсан. 30 дугаар Их хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, дэвшүүлсэн хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх ажлууд үе шаттайгаар амжилттай хэрэгжиж байна.

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас 30 дахь  Их хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлогыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, намын гишүүд, дэмжигчдийг чадавхжуулах, хүний эрхийн манлайлагчдыг бэлтгэх зорилготойгоор “Шинэ зуун-дэвшилтэт бодлого”  сургалтыг зохион  байгуулж  байгаа билээ. Энэ удаад 15 аймгийн 236 суманд хүрч ажиллахаар нийтдээ 79 баг орон нутагт ажиллаж байна. 


Арваннэгдүгээр сарын 7-ноос 12-ны өдрийг дуустал үргэлжлэх энэ удаагийн сургалтын аймгийн төвүүд ажиллах багуудыг Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас  намын Нарийн бичгийн дарга нар болон Газрын дарга нар ахлах бол сумдад хүрч ажиллах багуудыг 30 дугаар Их хурлаас сонгогдсон намын Бага хурлын гишүүд ахалж ажиллана.

МАН-ын  Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдаар ахлуулсан баг өнөөдөр /2022.11.07/ Дундговь аймагт ажиллаж байна. Нээлтийн арга хэмжээнд тус аймгийг төлөөлсөн Бага хурлын гишүүд, аймгийн намын хорооны гишүүд дэмжигчид оролцлоо. Дундговь аймгийн сургалтыг МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд нээж, Намын бодлого, үйл ажиллагаа, Социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлого, Авлигын эсрэг дэвшилтэт бодлого, Цахим нам – 2.0 зэрэг намаас хийж хэрэгжүүлж буй томоохон ажлуудын талаар мэдээлэл өглөө. Дундговь аймаг 15 сумтай бөгөөд нийтдээ 5 баг тус бүртээ 3 сумдаар сургалт, уулзалтаа хийх юм. Тодруулбал  энэ  сарын 9,10-ны өдрүүдэд МАН-ын Бага хурлын гишүүн Ц.Чингарьдаар ахлуулсан баг Өлзийт, Хулд, Луус сумдад ажиллах бол Бага хурлын гишүүн Э.Бат-Учралаар ахлуулсан баг Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай суманд, Бага хурлын гишүүн А.Бямбажаргалаар ахлуулсан баг Дэлгэрцогт, Адаацаг суманд, Бага хурлын гишүүн Ш.Батбаяраар ахлуулсан баг Дэрэн, Говь-Угтаал, Цагаандэлгэр суманд, Бага хурлын гишүүн Б.Энхбадрахаар ахлуулсан баг Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан суманд тус тус ажиллана. Багууд МАН-ын 30 дахь Их хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлого зэрэг Монгол Ардын Намын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл өгч, Хүний эрх, Жендэрийн сургагч багш нарын сургалтуудыг орох юм. Мөн анхан шатны гишүүд дэмжигчдийн санал хүсэлтийг сонсоно.







ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.