70001921
info@nam.mn
Мэдээ

“Шинэ зуун-дэвшилтэт бодлого” сургалтын нээлт Баянхонгор аймагт боллоо

Админ
2022/11/07


МАН  өнгөрсөн оны арванхоёрдугаар  сарын 6,7-ны өдрүүдэд 30 дугаар Их хурлаа хийж, Социал Демократ үзэл баримтлалтай нам болохоо зарлан тодотгосон. Мөн “Шинэ зуун-Дэвшилтэд бодлого” 5 чиглэл, 25 зүйл бүхий намын хөтөлбөрийг шинэчлэн баталсан. 30 дугаар Их хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, дэвшүүлсэн хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх ажлууд үе шаттайгаар амжилттай хэрэгжиж байна.

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас 30 дахь  Их хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлогыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, намын гишүүд, дэмжигчдийг чадавхжуулах, хүний эрхийн манлайлагчдыг бэлтгэх зорилготойгоор “Шинэ зуун-дэвшилтэт бодлого” сургалтыг зохион  байгуулж  байгаа билээ. Энэ удаад 15 аймгийн 236 суманд хүрч ажиллахаар нийтдээ 79 баг орон нутагт ажиллаж байна. 


Арваннэгдүгээр сарын 7-12-ны өдрийг дуустал үргэлжлэх энэ удаагийн сургалтын аймгийн төвүүд ажиллах багуудыг МАН-ын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас  намын Нарийн бичгийн дарга нар болон Газрын дарга нар ахлах бол сумдад хүрч ажиллах багуудыг 30 дугаар Их хурлаас сонгогдсон намын Бага хурлын гишүүд ахалж ажиллаж байна.


МАН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулгаар ахлуулсан баг Баянхонгор хотод  сургалтын нээлтийг хийлээ.   Тус аймаг 19 сумтай бөгөөд нийтдээ таван баг тус бүр сумдаар тойрч сургалт, уулзалтаа хийх юм.  Тодруулбал, энэ  сарын 7,8,9-ны өдрүүдэд МАН-ын Бага хурлын гишүүн Б.Батсууриар ахлуулсан нэгдүгээр баг Баянлиг, Жинст, Баацагаан суманд ажиллах бол Бага хурлын гишүүн Э.Энхбатаар ахлуулсан хоёрдугаар баг Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан суманд, Бага хурлын гишүүн  Б.Нацагдоржоор   ахлуулсан гуравдугаар  баг Баянбулаг, Хүрээмарал, Бууцагаан, Бөмбөгөр Бага хурлын гишүүн Г.Энхбаяраар ахлуулсан  дөрөвдүгээр баг Гурванбулаг, Заг, Жаргалант, Галуут суманд, Бага хурлын гишүүн Ц.Төмөрбаатараар ахлуулсан  тавдугаар баг Өлзийт, Баян-Овоо, Шаргалжуут суманд тус тус ажиллана. Нээлтийн арга хэмжээнд тус аймгийг төлөөлсөн Бага хурлын гишүүд, аймгийн намын хорооны гишүүд дэмжигчид оролцлоо. Баянхонгор аймгийн сургалтыг МАН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулга нээж, Намын бодлого,  үйл ажиллагаа, Социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлого, Авлигын эсрэг дэвшилтэт бодлого, Цахим нам – 2.0 зэрэг намаас хийж хэрэгжүүлж буй томоохон ажлуудын талаар мэдээлэл өглөө. 

Багууд МАН-ын 30 дахь  Их хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлого зэрэг Монгол Ардын Намын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл өгч, Хүний эрх, Жендэрийн сургагч багш нарын сургалтуудыг орох юм. Мөн анхан шатны гишүүд дэмжигчдийн санал хүсэлтийг сонсоно.





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.