70001921
info@nam.mn
Мэдээ

Залуучууд, эмэгтэйчүүд уруу чиглэсэн Монгол Ардын Намын бодлогыг гишүүд дэмжиж байна

Админ
2022/10/26

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн ажлын алба, Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос долоо хоног бүрийн лхагва, баасан гарагуудад Хорооны намын хороодын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй “Өглөөний уулзалт” хийж байхаар болсон. Уулзалтын зорилго нь нийслэлийн намын анхан шатны байгууллагын төлөөлөл, намын гишүүд, дэмжигчдийн саналыг сонсох, тодорхой болгоход чиглэгдэж байлаа. “Өглөөний уулзалт” нь долоо хоног бүрийн лхагва, баасан гарагуудад хийгдэж байна.




Энэ өдөр Монгол Ардын Намын Улс Төрийн Бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнээр ахлуулсан баг Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 34, 35 дугаар хорооны намын хорооны гишүүд дэмжигчидтэй уулзлаа. Тус уулзалтын хүрээнд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас хийж хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг товч танилцууллаа. Тухайлбал, 30 дугаар Их хурлаас гарсан тогтоол шийдвэрийн биелэлт, хэрэгжилт, үр дүн болон Шинэ сэргэлтийн бодлого, Хүний эрхийг хамгаалах дэвшилтэт бодлого, Жендерийн эрх тэгш байдлыг хангах дэвшилтэт бодлого, Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх дэвшилтэт бодлого болон цаг үеийн бусад асуудлаар нээлттэй ярилцлаа.

Мөн энэ өдөр Монгол Ардын Намын Технологи Инновацын газрын дарга Н.Жавхлангаар ахлуулсан Удирдах Зөвлөлийн ажлын албаны баг ээлжит “Өглөөний уулзалт”-аараа Сонгинохайрхан дүүргийн 24, 25, 41, 42 дугаар хорооны намын хорооны гишүүд, дэмжигч иргэдтэй уулзлаа. Уулзалтаар “Цахим нам-2.0” хөтөлбөрийг танилцуулж, хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын талаар мэдээлэл өгч намын гишүүд, дэмжигчдийн саналыг сонслоо. Мөн намаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулж, Социал демократ үзэл баримтлалын талаар давтан сургалт явууллаа.

Мөн энэ өдөр Монгол Ардын Намын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах газрын дарга Г.Баярхүү Сонгинохайрхан дүүргийн 18, 29, 37, 38 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. 

Монгол Ардын намын Монгол улсын ууган улс төрийн хүчин. Тиймээс хүний эрхийг хамгаалах чиглэл дээр зөв бодлого, шийдлийн түүчээлэгч байх учиртай. Хүний эрхийг зөрчиж байгаа 318 хуулийн 800 гаруй зүйл заалтыг мэргэжлийн хуульчдын багаар хэлэлцүүлэн тодорхой болгуулж УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн, Эмэгтэйчүүд болон жендэрийн тэгш эрхийг хангах үндэсний хэмжээний томоохон хэлэлцүүлэг зохион байгуулсан, Цаасаар дамжсан хүнд суртлыг арилгаж төрийн бүх үйлчилгээг Цахим хэлбэрт шилжүүлж эхэлсэн нь намын анхан шатны байгууллагын гишүүд, дэмжигчдийн талархлыг хүлээж байна.






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.