70001921
info@nam.mn
Мэдээ

Цаасан дээр гарын үсэг цуглуулдаг хүнд суртлын эх үүсвэрийг 50 хувиас илүү бууруулна

Админ
2022/10/21


Монгол Ардын Нам 30 дугаар Их хурлаараа Социал Демократ үзэл баримтлалтай нам болохоо бататган зарлаж, Хүний эрх, Шударга ёс, Эв санааны нэгдлийг дээдэлнэ гэдгээ бүх нийтэд тунхагласан. Энэ зорилт, бодлого намын бүх шатны байгууллагын гишүүд, дэмжигчдээс хамааралтай. Иймээс Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн ажлын алба, Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос долоо хоног бүрийн лхагва, баасан гарагуудад Хорооны намын хороодын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй “Өглөөний уулзалт” хийж байхаар болсон. Уулзалтын зорилго нь нийслэлийн намын анхан шатны байгууллагын төлөөлөл, намын гишүүд, дэмжигчдийн саналыг сонсох, тодорхой болгоход чиглэгдэж байлаа. “Өглөөний уулзалт” нь долоо хоног бүрийн лхагва, баасан гарагуудад хийгдэж байна.



Эрх баригч намын бодлого, шийдвэр нь эцэстээ төрийн үйл хэрэг болдог. Тийм ч учраас Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын Албанаас 6 бүлэг болон хуваагдаж нийслэлийн зургаан дүүрэг дэх намын анхан шатны байгууллагын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй “Өглөөний уулзалт” хийж Жендэрийн тэгш эрхийг хэрхэн бий болгох, Авлига албан тушаалын хэрэгтэй яаж тэмцэх тухай мэдээллийг өгөхийн зэрэгцээ “Цахим нам-2.0” хөтөлбөр,  Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулж байна.


Шинэ сэргэлтийн бодлого нь Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Хот хөдөөгийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн үндсэн 6 багц асуудлаас бүрдэж байгаа юм. Үүнээс хамгийн түрүүнд хэрэгжүүлэх гол асуудал нь “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн асуудал. Төр нь иргэн аж ахуйн нэгжийн боломжийг хязгаарлан, боомилж бус дэмжиж урамшуулж байх ёстой. Төрийн бүтээмжийг сайжруулахын тулд Цахим үндэстэн болох зорилт Монгол Ардын Намд байгаа. 2024 он гэхэд цаасан дээр гарын үсэг цуглуулдаг хүнд суртлын эх үүсвэрийг 50 хувиас илүү хэмжээгээр бууруулна. 



Энэ өдөр Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатараар ахлуулсан баг “Өглөөний уулзалт”-аараа Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 26, 36 дугаар хорооны гишүүд, дэмжигчидтэй, Монгол Ардын Намын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах газрын дарга Г.Баярхүү Сонгинохайрхан дүүргийн 20, 22, 32, 33 дугаар хорооны гишүүд, дэмжигчидтэй уулзаж Монгол улсын өнөөгийн гадаад, дотоод нөхцөл байдлыг танилцуулахын зэрэгцээ Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилт, бодлогыг танилцууллаа.




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.