70001921
info@nam.mn
Мэдээ

Монгол ардын намын удирдах зөвлөлийн ажлын албаны 2022 оны 3 дугаар улирлын мөнгөн орлого, зарлагын гүйцэтгэл

Админ
2022/10/18

Өссөн дүнгээр  /мянган төгрөг/ 
А Орлого  Төсөв              Гүйцэтгэл    Хувь 
1 Гишүүний хураамж          934,350.0             679,552.0     72.73
1.1 Удирдах зөвлөлийн гишүүний хураамж          138,750.0             114,550.0     82.56
1.2 Бага хурлын гишүүний хураамж          795,600.0             565,002.0     71.02
2 УИХ-ын гишүүний суудлын дэмжлэг          465,000.0             465,000.0   100.00
3 Гишүүд дэмжигчдийн хандив       1,123,125.0          1,189,727.0   105.93
4 Түрээсийн орлого          376,875.0             313,014.0     83.06
5 Бусад                        -               179,500.0  
 ОРЛОГЫН ДҮН       2,899,350.0          2,826,793.0     97.50
Б Зарлага                        -                              -    
1 Аймаг, дүүргийн санхүүжилт          484,200.0             484,200.0   100.00
2 Цалин /гарт олгох/       1,530,000.0          1,459,579.0     95.40
3 Татвар, шимтгэл төлөлт          584,317.5             371,024.0     63.50
4 Үйл ажиллагааны зардалд          300,832.5             405,207.7   134.70
ЗАРЛАГЫН ДҮН       2,899,350.0          2,720,010.7     93.81

Тайлбар:
Орлого, зарлагын төрөл  Холбогдох хууль, журам 
1.1 Удирдах зөвлөлийн гишүүний хураамжийн орлого  Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн хуралдааны дэг, үйл ажиллагааны журмын дагуу хураамж төлдөг. 
1.2 Бага хурлын гишүүний хураамжийн орлого  Монгол Ардын Намын Санхүүжилтийн журмын дагуу Бага хурлын гишүүн нь сар бүр хураамж төлдөг. 
2 УИХ-ын гишүүний суудлын дэмжлэг Улс төрийн намын тухай хуулийн  19 дүгээр зүйлийн 19.2д "Улсын Их Хуралд суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор Улсын Их Хурлын гишүүний нэг суудлыг жилд арван сая төгрөгөөр тооцож, Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгоно" гэж заасан.
3 Гишүүд дэмжигчдийн хандив Улс төрийн намын тухай хуулийн  18 дугаар зүйлийн 18.3д "Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс арван сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд 2-оос дээш удаа хандив өгөхийг хориглоно. Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно" гэж заасан байдаг.
4 Түрээсийн орлого Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 2017 оны 10 дугаар сарын 02 ны өдрийн А/88 дугаар тогтоолоор батлагдсан Тусгаар тогтнолын ордны өрөө, хурлын заал танхим, авто зогсоолыг иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад түрээслэх үнэлгээний дагуу түрээсийн гэрээ байгуулдаг.
  Зарлага  
1 Аймаг, дүүргийн санхүүжилт  Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 2021 оны 02 дугаар сарын 07 ны өдрийн А/06 дугаар   "Бага хурлын гишүүдийн хураамжаас аймаг, нийслэл, дүүргийн намын хороодод олгох санхүүжилтийг батлах тухай" тогтоолын дагуу олгодог. 
2 Цалин  Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 12 ны өдрийн А/75 дугаар тогтоолоор баталсан "Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны  ажилтнуудийн албан тушаалын зэрэглэл, цалингийн сүлжээ-"ний дагуу цалинг боддог. 
3 Нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ  Нийгмийн даатгалын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу төлдөг. 
4 Үйл ажиллагааны зардал  Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны ашиглалт, үйлчилгээний зардлууд багтана.  


ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.