70001921
info@nam.mn
Мэдээ

21 АЙМАГ, 9 ДҮҮРГИЙН НАМЫН ХОРООНЫ ДЭД ДАРГА НАР ОРОЛЦСОН “ЦАХИМ МАНЛАЙЛАЛ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Админ
2022/10/07

Монгол Ардын нам 2017 онд буюу намын 28 дугаар Их хурлаараа цахим нам болох зорилт дэвшүүлж “Цахим нам-1.0” хөтөлбөрийг эхэлсэн. Ийнхүү цахим нам болох зорилт дэвшүүлснээр Монгол улсад бүртгэлтэй 36 улс төрийн хүчнээс анхны цахим нам болж чадсан юм.

2021 онд 30 дугаар Их хурлаараа Монгол Ардын нам “Цахим нам-2.0” хөтөлбөрөө эхлүүлж байгаагаа зарласан. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол Ардын нам бүх шатны гишүүдээ бүртгэлжүүлж намын бүх үйл ажиллагаанд оролцох идэвхийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Мөн үүний зэрэгцээ бүх шатны гишүүдэд зориулсан сургалтуудыг зохион байгуулсаар байна.

Өнгөрсөн 9 дүгээр сараас эхлэн Монгол Ардын намын удирдлагууд намын анхан шатны байгууллагын гишүүдтэй уулзалт хийж, тодорхой мэдээлэл өгөх “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-ыг зохион байгуулж эхэлсэн. 11-р сарын 11-нийг хүртэл энэхүү “Өглөөний уулзалт” үргэлжилнэ.

Мөн  үүнээс гадна 3 долоо хоногийн өмнөөс эхлэн нийслэлд ажиллаж байгаа Монгол Ардын намын Бага хурлын гишүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулж дуусгасан. Тэгвэл өнөөдөр 21 аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дэд дарга, улс төрийн ажилтнуудад зориулсан “Цахим манлайлал” сургалт эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх сургалтад намын дунд шатны 60 гаруй гишүүд оролцож байна.

Эхний өдрийн сургалт “Цахим нам системийн ойлголт, ач холбогдол”, “Гишүүнчлэлийн системийн танилцуулга”, “Социал демократ үзэл баримтлал”, “Нийгмийн инновацын төслүүд” гэсэн сэдэв, чиглэлээр явагдаж байна.

Сургалтын нээлтэд Монгол Ардын намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбааатар, Монгол Ардын намын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Монгол Ардын намын Улс Төрийн Бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнэ нар оролцож чиглэл чиглэлийн сургалт, мэдээллийг өгөв.









ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.