70001921
info@nam.mn
Мэдээ

Долоо хоног бүрийн лхагва, баасан гарагуудад “Өглөөний уулзалт” болно

Админ
2022/10/07


Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн ажлын алба, Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос долоо хоног бүрийн лхагва, баасан гарагуудад Хорооны намын хороодын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй “Өглөөний уулзалт” хийж байхаар болсон. Энэ өдөр Монгол Ардын намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар, Нийслэлийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Ч.Батзул нар Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хорооны гишүүд, дэмжигчидтэй уулзлаа.




Уулзалтыг нээж Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар үг хэлэхийн зэрэгцээ “Намын анхан шатны байгууллагын удирдлага, дэмжигч гишүүдэд илтгэл тавьж санал солилцлоо. Мөн тус уулзалтын хүрээнд Нийслэлийн Анхан Шатны Байгууллагын удирдлага, гишүүд, дэмжигчдийн санал хүсэлт, тулгарч буй бэрхшээл, асуудлыг нээлттэй сонсож, харилцан санал солилцлоо. Түүнчлэн Монгол Ардын Намын зүгээс хийж хэрэгжүүлж буй ажлын талаар товч мэдээлэл өглөө.



Өглөөний уулзалтын онцлог нь Монгол Ардын Намын Удирдлагууд анхан шатны байгууллагад ажиллаж байгаа гишүүд, дэмжигчдийнхээ санал бодлыг сонсож, хариулт өгсөнөөрөө онцлогтой юм.
Гишүүдийн зүгээс Монгол Ардын Намын төв аппарат сайн ажиллаж байна. Гэвч 101 жилийн түүхтэй энэ намынхаа гишүүдийг чадвартай болгох тал дээр анхаарч ажиллах, Залуу гишүүдийг төлөвшүүлэх тал дээр анхаарч ажиллахыг захилаа. Мөн үүнээс гадна Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаж байгаа нь маш зөв шийдвэр болсон гэдгийг онцолж байлаа.



Монгол Ардын Намын анхан шатны байгууллагын гишүүд, дэмжигчидтэй хийж буй энэ уулзалт 2022 оны 9 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал үргэлжилнэ.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.