70001921
info@nam.mn
Төсөл, хөтөлбөр

Хүний эрхийн манлайлагч 30,000

Админ
Өчигдөр 06 цаг 11 минут

  • Тухай

Монгол Ардын Намын 30 дугаар Их Хурлын 11 дүгээр тогтоолын 3 дахь хэсэгт “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Ардын Нам нийт гишүүдийнхээ арваас дээш хувь буюу гучин мянга орчим гишүүдээ хүний эрхийн хамгаалагчаар сурган бэлтгэх” ажлыг Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн манлайлан Хүний Эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын Холбоотой хамтран амжилттай хэрэгжүүлж байна.

Хүний эрхийн хамгаалагчдыг бэлтгэх багш нарыг сурган бэлтгэх ажлыг 21 аймаг нийслэлийн хэмжээнд хуульч мэргэжилтэй, хуульчийн эрхтэй, хүний эрхийн хамгааллын чиглэлээр тодорхой үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагатай чадварлаг хуульч нарыг сонгон шалгаруулалтад оролцуулж байна.

Бид 2022 оны 9-р сард багтаан багш нараа бэлтгэн 10 сарын 1-ээс эхлэн Монгол улсын 21 аймгийн 330 сумдад Монгол Ардын Намын 30,000 гишүүдэд Хүний эрхийн хамгаалагчийн сургалтыг орохоор төлөвлөж байна.

  • Хөтөлбөрийн зорилго: Монгол Ардын Намын 30 дугаар Их Хурлын 11 дүгээр тогтоолын 3 дахь хэсэгт заасан “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Ардын Нам нийт гишүүдийнхээ арваас дээш хувь буюу гучин мянга орчим гишүүдээ хүний эрхийн хамгаалагчаар сурган бэлтгэх” ажлыг хэрэгжүүлэх зорилготой.
  • Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа: “Хүний эрхийн хамгаалагч 30,000” хөтөлбөрийг 2022 оны 5-р сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл хэрэгжүүлнэ.
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талууд: Монгол Ардын Намын ажлын алба,  Хүний Эрхийн Үндэсний комисс, Монголын Хуульчдын Холбоо, Хүний Эрх Дэвшилтэт Бодлогын Хүрээлэн.
  • Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл: Хүний эрх хамгаалагчийн судалгаа, сургалтын гарын авлагыг бэлтгэж, хүний эрхийн сургагч багшийг бэлтгэн Монгол улсын 330 сум, 9 дүүрэгт нийт 30,000 иргэнд  хүний эрх хамгаалагчийн сургалтыг орох.
  • Хөтөлбөрөөс хүлээгдэж буй үр дүн: “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, үзэл санааг түгээх, хүний эрхийн соёлыг иргэд, байгууллага болон төрийн албан хаагчдад төлөвшүүлэх, хүний эрхийн талаар зөв системтэй мэдлэгийг иргэдэд олгож, эрхээ мэддэг, хамгаалдаг, бусдын эрх ашиг сонирхлыг хүндэтгэдэг, хүний эрхийг зөрчсөн аливаа үйлдлийг үл хүлцэн тэвчиж, түүний төлөө тэмцдэг, шаардлага тавьдаг, хүний эрхийн мэдрэмжтэй иргэдийг бэлтгэнэ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.