70001921
info@nam.mn
Төсөл, хөтөлбөр

“Оролцъё, төлөөлье” жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого

Админ
Өчигдөр 02 цаг 46 минут

  • Төслийн зорилго
  • Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх
  • Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг дэмжих хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох
  • Төсөл хэрэгжих хугацаа
  • 2022-2024 он
  • Төслийг хэрэгжүүлэгч талууд
  • Монгол Ардын Намын бүх шатны байгууллага
  • НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, БНСУ-ын КОЙКА байгууллагын санхүүжилттэйгээр “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл
  • Төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл
  • Сонгогдон ажиллаж байгаа УИХ, ЗГ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын эмэгтэй гишүүдийн хийсэн ажил, сайн санаачилгыг олон нийтэд сурталчлах, түгээх ажлыг тогтмол зохион байгуулах, олон нийттэй харилцах үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх;
  • Жендэрийн хэвшмэл ойлголтыг бууруулах сургалт, нөлөөллийн ажлыг намын бүх гишүүдэд болон сонгогчдын дунд зохион байгуулах;
  • Эмэгтэй улс төрчдийг бэлтгэх үе шат бүхий сургалт, хөгжлийн хөтөлбөрийг олон улсын байгууллага, их, дээд сургууль, иргэний нийгмийн байгууллагатай хамтран боловсруулах, сургалтыг бүх шатанд зохион байгуулах;
  • Ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах жендэрийн эрх тэгш бодлогыг санаачлан хэрэгжүүлэх;
  • Төслөөс хүлээгдэж буй үр дүн

Хүний эрхийг дээдэлсэн, дотоод ардчиллыг хангасан, ёс зүйтэй, нийгмийн шинэчлэлийн төлөө чин эрмэлзэлтэй, сонгогчдын өмнө үүрэг хариуцлагаа ухамсарласан бодлогын, дэвшилтэт, гишүүн төвтэй, нээлттэй, цахим, олон улсын социал демократ хамтын нийгэмлэгийн нэр хүндтэй гишүүн нам болно.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.